Энэ онд ОБГ-ынхан орон нутгийн төсөвт 3 сая гаруй төгрөгийг тушаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-26 12:28:56
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газар нь энэ онд Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын газрын даргын баталсан 11 удирдамж, 6 өдөрлөг, нэгдсэн арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль дүрэм, норм нормативын хэрэгжилт, хяналт шалгалтыг нийт 324 байгууллагад зохион байгуулжээ.
Энэ ажлын хүрээнд 1526 зөрчил, дутагдал илрүүлж, 152 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 90, мэдэгдэл 111, дүгнэлт 6, танилцуулга 6 тус тус бичиж хүргүүлэн ажиллажээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 29 дүгээр тушаалын дагуу 28 объектод зөвшөөрөл, 25 объектод галын аюулгүй байдлын дүгнэлт олгож, орон нутгийн төсөвт 3.112.500 мянган төгрөгийг тушаасан байна.

Хяналт шалгалтын явцад Галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлага, биелүүлээгүй хууль тогтоомж зөрчсөн 1 албан тушаалтан, 9 иргэнийг нийт 390.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ