Оторт яваа малчдад хужир хуваарилж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-12-19 10:29:29
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Бүрэн сум энэ сарын 1-14 өдрүүдэд “Хужир гаргаж, нөөцлөх” ажлыг нийтийг хамарсан ажлыг хүрээнд хийж, Баянтөхөмийн нуураас 1300 шуудай хужир нөөцөлжээ. Үүнийг оторт байгаа 1218 малчин өрхөд хуваарилахаар болсон байна. 

Аймгийн засаг даргын өнгөрсөн сарын 30-ны өдөр гаргасан 01\1912 тоот албан бичгийн дагуу тус өдрийн сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, сумын Засаг даргын А\254 тоот захирамжийн дагуу отор нүүдлийг дэмжих арга хэмжээний хүрээнд Баянтөхөмийн нуураас "Хужир гаргаж, нөөцлөх" нийтийг хамарсан ажлыг зохион байгуулсан юм.

Тус ажилд Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ажил хайгч, малчин 13 иргэдийг дайчлан ажлын 10 хоногийн хугацаанд нэг хүний 100 шуудай нийт 1300 шуудай хужрыг нөөцөлжээ. Нөөцөлсөн хужрыг аймгийн ЗДТГазраас оторт явсан малчин өрхөд хуваарилах арга хэмжээг зохион байгуулж эхлээд байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ