Айраг сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 1200 гаруй иргэн оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-11-11 12:12:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас Дорноговь аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургуулийн хүрээнд тус аймгийн Айраг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явуулав.

Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 50  гэр, 10 майхан байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, музей, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан юм. Өнөөдрийн дадлага сургуульд 1200 гаруй иргэн хамарлаа гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Ж.Болор
Холбоотой мэдээ