Хятад улс Умард Солонгостой оновчтой хэлбэрийн тогтмол харилцаатай байгаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-23 17:55:32
БЭЭЖИН. /ТАСС/. Хятад улс БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай НҮБ-аас баталсан тогтоолыг дагаж мөрдөхийн сацуу Умард Солонгостой оновчтой хэлбэрийн тогтмол харилцаагаа таслахгүй байгаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан даваа гарагт мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Бид асуудалд хариуцлагатай хандаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан тогтоолуудыг чанд баримталж, олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад улсад ногдуулсан даалгаврыг биелүүлж байгаа. Үүний зэрэгцээ Бээжин болон Пхеньян хоёр харилцаа холбоогоо хэвийн үргэлжлүүлж, хамтран ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэж Хятадын дипломат төлөөлөгч хэлжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ