“Эрдэнэс Тавантолгой” компани Ханги боомтоор нүүрсээ гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-18 17:18:44

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” компани Ханги боомтоор нүүрсээ гаргах гэж байна. Тодруулбал, тус компани худалдан авагч талаас 125 мянган тонн нүүрс борлуулах захиалга авснаас маргааш буюу 3 дугаар сарын 19-нд Ханги-Мандалын чиглэлээр гаргах юм байна.

Гашуунсухайтын боомтоор нүүрсээ гарган борлуулж байсан тус компани энэ удаа анхлан Ханги боомтоор  нүүрсээ гаргах ажээ.

Энэ нь экспорт болон тээврийн хувьд шинэ гарцуудыг бий болгож, тэдгээр гарцаар экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тус компаниас мэдээллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлд төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх юм байна.

Холбоотой мэдээ