БАЯН-ӨЛГИЙ: Зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийн ном зүйн бүртгэлийг эмхэтгэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-07 12:18:24

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төв номын сангаас тус аймгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, эрдэмтэн судлаачдын бүтээлийн ном зүйн бүртгэлийг хэвлүүлэн гаргав.


Соёлын яамны санхүүжилтээр бүтээсэн уг номд Баян-Өлгий аймгийн уугуул 290 хүний 2790 гаруй зохиол, бүтээлийг хамруулжээ. Эдгээрийн 2000 орчим нь Өлгийд, 600 гаруй нь Улаанбаатар хотод, 40 гаруй нь Казахстан Улсын Алматы хотод, 20 гаруй нь Астана хотод хэвлэгдсэн бүтээлүүд байна.


Бүртгэлд орсон ном зүйн мэдээний дийлэнх нь сонин, сэтгүүлд хавсарга байдлаар нийтлэгдсэн бүтээлүүд юм.


Ном зүйн бүртгэлийг аймгийн Төв номын сангийн ном зүйч М.Батима эмхэтгэж, Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох хянан тохиолдуулжээ.


Номын нээлт өнөөдөр аймгийн Төв номын санд болов. Уг ном нь уншигчид, оюутан, судлаачдын хэрэгцээг хангахуйц чухал ач холбогдолтой бүтээл болсон гэдгийг нээлтийн үйл ажиллагаанд оролцогчид онцолж байлаа. 



Холбоотой мэдээ