БАЯН-ӨЛГИЙ: Цэцэрлэгийн хамрагдалт 84,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-05 15:41:07

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн 51, хувийн өмчийн 6, нийт 57 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгийн 31 нь аймгийн төвд, 26 нь сумын төвд, 15 нь багийн төвд байдаг.


Тус аймагт сургуулийн өмнөх боловсролын насны 11698 хүүхэд бий. Үүнээс 9880 хүүхэд цэцэрлэгт явж байгаа бөгөөд хамрагдалт 84,5 хувьтай байна. Хүүхдүүдийн 1889 нь бага бүлэгт, 2244 нь дунд, 2429 нь ахлах, 1994 нь холимог бүлэгт хүмүүждэг.


Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулна", аймгийн 2030 он хүртэлх хөгжлийн зураглалд "цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" гэж тус тус заасан.


Дээрх бодлогын хүрээнд 2024 онд Өлгий сумын 2, 14, 12 багт 100-120 ортой, мөн Цэнгэл суманд 100, Ногооннуурт 50, Сагсайд 150, Улаанхуст 150, Баяннуур сумын Цагаан арал багт 50 ортой цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих юм. 

Холбоотой мэдээ