БАЯН-ӨЛГИЙ: "Бүжгийн ертөнц-2024" олон улсын бүжгийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-01 11:32:12

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хуралай" бүжгийн хамтлагийн санаачилгаар "Бүжгийн ертөнц-2024" олон улсын бүжгийн тэмцээнийг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулна.


Тус тэмцээн нь монгол, казах ардын жүжгийг сурталчлах, хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээг зорилготой. Тэмцээнд Монгол, Орос, Казахстан Улсаас 4-16 насны мянга гаруй бүжигчин оролцоно.


Олон улсын бүжгийн тэмцээнийг зохион байгуулах ажлыг аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжимт драмын театр, "Кыз жасауы" компани, "Жедел" гэрэл зургийн студи, "Сайхан сэтгэл" төрийн бус байгууллага дэмжиж байна.


Оролцогчдыг энэ сарын 5-ны өдрийг хүртэл аймгийн Хөгжимт драмын театр дээр бүртгэх бөгөөд тэмцээнд 8-аас дээш гишүүнтэй бүжгийн хамтлагууд оролцох боломжтой ажээ

Холбоотой мэдээ