БАЯНХОНГОР: Өсвөрийн парламентын сурагчдыг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-26 11:11:02

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ, Өсвөрийн парламентын оролцогчидтой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд нэгдсэн сургалт зохион байгууллаа.


"Өсвөрийн парламeнт-2024" нэгдсэн сургалтад Номундалай, Эрдэнэмандал, Эрдэм, Тавдугаар сургууль, Соого сейко, Төгс Алгоритм, Политехникийн коллеж зэрэг сургуулийн 40 гаруй сурагч оролцов.


Өсвөрийн парламент нь хүүхэд, өсвөр үеийнхний нийгмийн оролцоо, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих оролцооны хөтөлбөр юм.


Тус сургалтаар сурагчид Хууль тогтоох байгууллага, ИТХ-ын үйл ажиллагаа, Парламентын боловсрол хөтөлбөрийн мэдээлэл, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээллийг авсан байна. Энэхүү сургалтын сургагч багшаар “Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийн оролцогч хүүхдүүд болон холбогдох төрийн байгууллагын албан хаагчид оролцжээ.


УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгуулж буй тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11 дүгээр сурагчдаас шалгаруулалтын дагуу оролцогчдыг сонгосон байна.


Хөтөлбөрөөс сурагчид тогтвортой хөгжлийн зорилго, парламентын боловсрол, хүний эрх, орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголт, багаар ажиллах ур чадварт суралцахаас гадна нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох юм.

Холбоотой мэдээ