БАЯНХОНГОР: "Түйн голын жавар" өвлийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-19 13:49:45

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "Түйн голын жавар" өвлийн наадмыг энэ сарын 23, 24-нд Баянхонгор хотноо, Түйн голын мөсөн дээр зохион байгуулна.


Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж гурван бүсийн нутаг болох Баянхонгор аймагт "Түйн голын жавар" наадмыг өргөн хүрээнд найм дахь жилдээ зохион байгуулах гэж буй.


Тус наадмаар халх монголын өв соёлыг сурталчилдаг онцлогтой бөгөөд соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.


Наадмын хүрээнд:

Төв халхын соёл урлагийн үзүүлбэр

Наадмыг нээх ёслол

Монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах

Мөсөн шагай

Мөсөн урлал

Хээрийн цайны амт шалгаруулах

Тэшүүрийн уралдаан зэрэг үйл ажиллагаа өрнөнө.


Наадмын үеэр орон нутгийн онцлогийг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, морь, тэмээ унах, мөсөн чарга унах, үдшийн цэнгээн, мөсөн дээрх сумо, олс таталт, залуучуудын соёл урлагийн үйл ажиллагаа болон халуун хоол, цай, хөнгөн зууш зэрэг худалдаа үйлчилгээ байх юм.

Холбоотой мэдээ