ОРХОН: Хот байгуулалт, инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-13 17:54:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орхон аймаг хот дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний шинэчлэлт болон эрүүл мэнд, боловсролын салбарт БНСУ-тай хамтран ажиллаж байна.


Үүний хүрээнд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга П.Баясгалан нар БНСУ-д албан айлчлал хийж, Сөүл, Пухан, Сүньчон хотын удирдлага, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтаар Сүньчон хотын Улсын их сургуультай жил бүр 30 оюутныг 100 хувийн тэтгэлэгтэйгээр бакалаврын боловсрол олгох гэрээ байгуулж, газар дахин төлөвлөлт, ухаалаг хот, дагуул хот байгуулах асуудлаар M.A.P групптэй байгуулсан гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэж санал солилцлоо.


Мөн Пухан хотын ган төмөрлөгийн POSCO үйлдвэр, камержуулалтын нэгдсэн төвийн “True Partner” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Хотын камержуулалтад камерын тоо чухал биш харин өндөр нягтаршилтай, үзүүлэлт сайтай буюу дата мэдээллийг боловсруулж, шаардлагатай үед хэрэгтэй мэдээллийг өгч чаддаг байх нь чухал гэсэн юм.


Орон нутгийн удирдлагууд энэ сарын 2-8-ны өдөр хүртэл албан айлчлал хийхдээ гурван хотын 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжтэй танилцжээ. 

Холбоотой мэдээ