ГОВЬ-АЛТАЙ: Хоёрдугаар сургууль гүйцэтгэлийн үнэлгээгээ 18.8 хувь ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-05 11:19:11

Есөнбулаг 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль энэ хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадаас нийтдээ 5 багш, 9 сурагч 1-3 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлээд байгаа бөгөөд 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр V түвшнээс IV түвшинд ахисан ба гүйцэтгэлийн үнэлгээний 6 үзүүлэлтээ 18.81 хувиар ахиулжээ.


-Сургуулийн менежментийн зөвлөн туслах үйл ажиллагаагаар


-Бага, дунд, бүрэн дунд боловсролын хичээлүүдэд ажиглалт, хэлэлцүүлэг хийх


-Хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллагын менежмент, мэргэжлийн хөгжлийн бүлэг, хүүхэд хамгааллын чиглэлээр багш, удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эцэг эхчүүдтэй ярилцлага


-Сургуулийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүн, 2022, 2023 оны багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээ, сургалт зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа тухай Боловсролын ерөнхий газраас танилцууллаа.


Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 850 суралцагч, 77 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.


Холбоотой мэдээ