ГОВЬ-АЛТАЙ: Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх 24/7 цахим үйлчилгээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-31 14:40:58

Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс “24/7 цахим үйлчилгээ”-г үзүүлж эхэллээ.  


Ингэснээр иргэд дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйлчилгээнүүдийг цахимаар авах юм. Иргэд долоо хоногийн аль ч гарагт 24 цагийн турш ажиллах Улсын бүртгэлийн КИОСК машинаас дараах үйлчилгээг авах боломж бүрджээ. Үүнд: 


-Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/

-Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/

-Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ

-Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ

-Төлбөр тооцооны үйлчилгээг хүссэн цагтаа авах чухал ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ