ГОВЬ-АЛТАЙ: Арван малчин Улсын аварга цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-19 11:39:10

Есөнбулаг  2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Арван долоодугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж Говь-Алтай аймгаас арван малчин Улсын аварга цол хүртлээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Говь-Алтай аймгаас тодорсон өнөө жилийн Улсын аварга малчдыг нэрлэвэл,

-Баян-Уул сумын Хүйсийн говь багийн малчин Ш.Батболд
-Бугат сумын Биж багийн малчин Р.Ширчиннямаа
-Дарив сумын Жавхлант багийн малчин Н.Батболд
-Халиун сумын Чацран багийн малчин Б.Бум-Эрдэнэ
-Тайшир сумын Далан багийн малчин Б.Мөнхзаяа
-Тонхил сумын Тамч багийн малчин С.Мөнхбат
-Чандмань сумын Талын шанд багийн малчин Д.Гүнчиг
-Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Ц.Өрнөхбуян
-Шарга сумын Хамтын хүч багийн малчин П.Энхбаатар
-Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Ц.Батболд нар хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын аварга малчин цол хүртэв.

Холбоотой мэдээ