ГОВЬ-АЛТАЙ: Хар сүүлт зээрэнд сансрын дохиолол хүзүүвч зүүв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-17 15:49:32

Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран хар сүүлт зээрэнд сансрын дохиолол хүзүүвч зүүжээ.


 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Монголын хөхтөн судлалын нийгэмлэгтэй байгуулсан нэн ховор, ховор амьтны шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор сансрын дохиололт хүзүүвчний мэдээлэл хүлээн авах, боловсруулах хамтын ажиллагааны хүрээнд ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран Эрдэнэ сумын Зарман багийн нутагт нэгдүгээр сарын 09-14-ний хооронд хоёр толгой хар сүүлт зээр хүзүүвчлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 



Дээрх амьтдын шилжилт хөдөлгөөний мэдээллийг хүлээн авч анализ дүн шинжилгээ хийж бэлчээрийн давхцал, улирлын шилжилтэд үндэслэн хамгааллын менежментийг төлөвлөх чухал ач холбогдолтой юм хэмээн Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ