Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-02 10:53:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөв ажиглагджээ.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Харин агаарын температур олон жилийн дундаж орчим буюу -4 хэм хүйтнээс 6 хэм дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй.

Салхины хурд сарын ихэнх хугацаанд 5-10 м/ байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Холбоотой мэдээ