Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-04-29 06:20:46

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 29-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

4 дүгээр сарын 29-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээний хаалт буюу Гала тоглолтод шилдгүүд болон энэ цаг үеийн дэлхийн шилдэг бүжигчид оролцоно.

4 дүгээр сарын 29, 30-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 30-нд: “1000 инженер-Ажлын байр-2024” өдөрлөгийг зохион байгуулна.

5 дугаар сарын 1-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 1-нд: Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбар нээлтээ хийнэ.

5 дугаар сарын 2, 3-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

5 дугаар сарын 3-нд: Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохионо.

5 дугаар сарын 4-нд: Монгол Улсын Соёлын Яам, МУЭ хамтран зохион байгуулдаг Дүрслэх урлагийн хамгийн том наадам “Ulaanbaatar art week-2024” үзэсгэлэнг нээнэ.

5 дугаар сарын 4-12-нд: Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Монгол гэр” үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

5 дугаар сарын 5-нд: "Их Богд Дэвжээ" үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Монгол Улсын Харцага Д.Батболдын нэрэмжит Улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.


Орон нутагт:

4 дүгээр сарын 29-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод "Хугацаат цэргийн албаны ээлжит татлага" нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулна.

4 дүгээр сарын 29-нд: Сэлэнгэ аймгийн Партизаны талбайд Дэлхийн бүжигчдийн өдөрт зориулсан "Дэлхийн бүжгийн өдөр-2024" өдөрлөг болно.

4 дүгээр сарын 30-нд: Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрийн албан хаагч, иргэд, 7-12 дугаар ангийн сурагчдад цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

5 дугаар сарын 2-нд: Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон 3 багт аймгийн “Хавар” бүсийн уралдаан болно. Уралдаанд хязаалан, шүдлэн, даага, сонгомол дунд, сонгомол бага насны морьд уралдана.

5 дугаар сарын 3-нд: Өмнөговь аймагт "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг зохион байгуулна.

5 дугаар 3-4-нд: Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт Япон Улсын “Heart saving project” ТББ-ын зүрх судасны эмч нар 16 хүртэлх насны хүүхдэд оношилгоо хийнэ.

 

 

Холбоотой мэдээ