ӨНӨӨДӨР: “Хамтын эрэн сурвалжилга” сэтгүүл зүйн хөтөлбөрийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 29-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: УИХ дахь нам,
бүлгүүдийн хуралдаан болно.
11.00 цагт: "Монгол ньюс" мэдээллийг төвд: Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эсэргүүцэж тус эмнэлгийн эмч, ажилчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт: НИТХ-ын ээлжит бус XIX
хуралдаан болно.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: Иргэний нийгмийн байгууллагуудаас: Өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт: ШУА-д: ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн
захирал, шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр "ЭРЧИМ ХҮЧНИЙ
ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ ЭРЭЛ ХАЙГУУЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ" лекц уншина.
11.30
цагт: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн
тохижилттой холбоотойгоор нийслэлийн
удирдлагууд хувийн
хэвшлийн төлөөллийн эрх ашгийг зөрчиж буй талаар “Сөүл”
ресторан компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
12.30 цагт: Монголын Хэвлэлийн хүрээлэнд: “Хамтын эрэн сурвалжилга” эрэн сурвалжлах
сэтгүүл зүйн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно.
-Олон улсын бүжгийн өдөр
тохиож байна. Энэ өдөр “World Ballet and Dance Grand Prix Mongolia
-2024” тэмцээний хаалт буюу Гала тоглолт болно. Энд олон
улсын
шилдэг бүжигчид оролцоно.
16.00 цагт: Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор Ц.Түвшинтөгсийн номын нээлт болно. Утас: 9669-9031. 8669-9031.