СҮХБААТАР: Нийт нутгаар цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-10 15:14:22

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар бороо, цас орлоо. Энэ үеэр салхины хүч 7-18 м/с зарим тохиолдолд 18-22 м/с хүрч ширүүсэв. Агаарын температур +7 градус дулаан байна. Өнөө шөнө үүлшинэ, хур тунадас орохгүй гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


Бороо, цас, цасан шуурганы үзэгдэл долоон цаг үргэлжилж, одоогоор ихэнх нутгаар тогтуун байна. Цасан шуургатай холбоотойгоор авто замуудад халтиргаа гулгаа үүссэн тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  


Энэ сарын 13-нд мөн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд иргэд, малчид урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ