Багш нарын дунд ур чадварын уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-11 10:21:57

Увс /МОНЦАМЭ/. Залуу багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хамтран бие биенээсээ суралцах, ур чадвараа нэмэгдүүлэх, ахмад багш нараасаа үлгэр дуурайл авах, алдаа оноогоо хэлэлцэх боломжийг нь олгох  зорилгоор Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн ахмад багш нарын санаачлага дор нэрэмжит ур чадварын уралдааныг сургуулийнхаа залуу багш нарын дунд анх удаагаа зохион байгууллаа.

Тус сургуулийн 25 ахмад багш энэхүү уралдааныг хамтран зохион байгуулж байгаа нь үр дүнтэй шинэлэг ажил болсон юм

Боловсролын салбарын чанарыг сайжруулахын тулд багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Ялангуяа залуу багш нар  нийгмийн хөгжлийг дагаад бүтээлчээр хөгжих шаардлага тулгарч байна. Энэ ч утгаараа манай сургуулийн ахмад багш нар тэтгэвэртээ гарлаа гээд зүгээр суухгүйгээр өөрийн арвин мэдлэг туршлагаа залуу багш нартаа өвлүүлэн үлдээх, зөвлөн туслах зорилгоор энэхүү ур чадварын уралдааныг зохион байгуулж байна. Энэ нь нэг ёсондоо ирэх жил сургуулийн маань 50 жилийн ой тохиож буйтай холбоотой хийгдэж байгаа бүтээлч ажлуудын нэг юм” хэмээн ахмад багш С.Оюун хэллээ.

 

Холбоотой мэдээ