Наранбулаг суманд бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-10 21:08:27


   Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын харъяат, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Интенационал тэмцээний дөрвөн удаагийн аварга, Ах дүү армиудын гурван удаагийн аварга, Монгол Улсын насанд хүрэгчдийн таван удаагийн аварга, Уран гараа дэвээт Улсын заан Санжжавын Сүхбаатар агсны нэрэмжит Чөлөөт бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9-ны өдрүүдэд Наранбулаг суманд болж өнгөрлөө.


Тэмцээнд Баруун таван аймгийн 19 багийн 274 тамирчин эрэгтэй 11, эмэгтэй 7 жинд 72 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. 
Хөвгүүдийн 30 кг
-ийн жинд Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн С.Мөнхбат, 40 кг-ийн жинд Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн Я.Ёрөөлт, 51 кг-ийн жинд Ерөнхий боловсролын 3-р сургуулийн Б.Мөнхрдэнэ, 63 кг-ийн жинд Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн Д.Мөнх Эрдэнэ35 кг-ийн жин мөн сургуулийн Г.Очирсуур, 45 кг-ийн жинд Г.Балдорж, 56 кг-ийн жинд Баруунтурууны ЕБС-ийн Э.Батзаяа, 69 кг-ийн жинд Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн Д.Уртнасан, 85 кг-ийн жинд Улсын тэргүүний цогцолбор лабортори 1-р сургуулийн Г.Баянмөнх, 90 кг-ийн жинд Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн Д.Бат-Эрдэнэ, 76 кг-ийн жинд мөн сургуулийн Б.Энхманлай нар тус тус аваргалсан байна. Харин эмэгтэй 45 кг-ийн жинд Наранбулаг сумын ЕБС-ийн Д.Цэцэгсүрэн, 32 кг-ийн жинд Цагаанхайрхан сумын ЕБС-ийн А.Ариунзаяа, 35 кг-ийн жинд Наранбулаг сумын ЕБС-ийн А.Хоролсүрэн, 52 кг-ийн жинд Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн Б.Алимаа, 41 кг-ийн жинд Баруунтуруун сумын ЕБС-ийн Б.Батхишиг, 56 кг-ийн жинд Ховд аймгийн Б.Үүрийнгэгээ нар тус тус аваргалжээ.

Тэмцээнд оролцсон нийт тамирчдыг багийн дүнгээр байр эзлүүлэхэд эрэгтэйд Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Улсын тэргүүний цогцолбор 2-р сургууль, эмэгтэйд С.Банзрагч дасгалжуулагчтай Наранбулаг сумын тамирчид тус тус аваргалсан байна.

Тус тэмцээнийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Биеийн тамир спортын газар, Наранбулаг сумын ЕБС-тай хамтран зохион байгуулсан юм.

Увс аймгийн Наранбулаг сум нь 1952 онд байгуулагдсан, тал хээр говь хангайн бүсэд оршдог, 552, 8 мянган га нутаг дэвсгэртэй, 4 баг, 1100 өрх, 4300 хүн ам, 243 мянган толгой малтай, мал сүрэг хүн амаараа аймагтаа хоёрт ордог томоохон сумын нэг юм. Тус суманд дөрвөд, баяд, хотон болон цөөн тооны халх, урианхай зэрэг олон ястан амьдардгаараа онцлогтой. Улаанбаатар хотоос 1268 км-т, аймгийн төвөөс 90 кс-т оршдог ба Улаанбаатар хот Увс аймгийг холбосон хатуу хучилттай зам дайран өнгөрдөг, Увс аймгийн үүд хаалга болсон сум юм. 
Тус сумаас мянгат малчин 32
, Монгол Улсын аварга малчин 9, Залуу аварга малчин 3, Улсын сайн малчин 4, Улсын аварга тариаланч 1, БНМАУ-ын тэргүүн баян, Улсын алдарт сайн малчин Б.Иргэл, Фронт Э.Бадам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням Чөлөөт бөхийн ОУХМ, Улсын заан С.Сүхбаатар, Улсын начин Ю.Батаа тэргүүтэй сайчуул төрөн гарсан байна.

 

 

Холбоотой мэдээ