Үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг 97.5 хувьтай гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-03 15:23:55

Дорноговь /МОНЦАМЭ/.Арван хоёрдугаар сарын 03-нд эхэлсэн Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаанаар аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа ” 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн явц 2018 оны Үндсэн чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг хэлэлцээд  97 хувь буюу үр дүнтэй гэж үнэллээ.

 “2018 оныг аймгийн ЗДТГ-аас “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж боловсрол, соёл, урлаг, спорт, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох,  чанар үр ашгийг дээшлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, тэдний  мэдлэг чадвар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын  хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулсан.

Бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг дайчлах, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гаргалаа. Ингэснээр улс болон орон нутгийн төсөв, бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжэээнд 48.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн" гэж Засаг дарга Т.Энхтүвшин хурлын үеэр онцлов. Аймгийн ИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ