Майк Пенс: АНУ Хятадын эсрэг хүйтэн дайн зарлана

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-16 12:48:40

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс “Хятад улс өөрчлөлт хийнэ хэмээн амлалт өгөөгүй цагт АНУ-ын зүгээс Хятадад үзүүлж буй эдийн засаг, дипломат харилцаа, улс төрийн салбарын дарамт шахалтаа улам бүр нэмэгдүүлнэ” гэж хэлсэн тухай АНУ-ын Вашионгтон пост сонин мэдээлэв.

 Тодруулбал тэрээр, "Бээжин Вашингтоны тавьсан шаардлагыг хүлээн авч, эдийн засаг, цэрэг батлан хамгаалах, улс төрийн үйл ажиллагаагаа бүх талаар өөрчлөхгүй бол АНУ-ын зүгээс Хятадын эсрэг “Хүйтэн дайн”зарлах болно. АНУ ухрахгүй. АНУ-ын хувьд санал нэгдэж, хэлэлцээр хийх үүд хаалга одоо ч нээлттэй байна” гэжээ. Майк Пенс цааш нь хэлэхдээ “Миний бодлоор удахгүй болох хоёр орны төрийн тэргүүний уулзалтаар их зүйл шийдэгдэнэ. Хоёр орны дунд тулгараад буй асуудал зөвхөн худалдааны алдагдлаар зогсохгүй оюуны өмчийн хулгай, Хятадын зах зээлд нэвтрэх болон далайд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж буй асуудлууд, барууны орнуудын улс төрд гар дүрэн оролцох зэрэг асуудлууд багтаж байна. Бид Хятад улс бидний байр суурийг ойлгоно гэдэгт итгэж байна” гэв.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ