МСҮТ-ийн багш М.Ууганбаатар чадвараараа улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-30 21:23:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Мэргэжлийн боловсролын байгууллагын багш нарын дунд зохион байгуулсан “Шилдэг технологийн багш” шалгаруулах Улсын 17 дугаар уралдаанд Хэнтийн МСҮТ-ийн Авто машины засварчны багш М.Ууганбаатар амжилттай оролцож, тэргүүллээ.

 

Түүний хувьд уралдааны үеэр “Дотоод шаталт хөдөлгүүр”  сэдвийг сугалж, хичээлийг 20 минутад бэлтгэн заасан бөгөөд ийнхүү тэргүүн байр буюу “Улсын шилдэг технологич багш”-аар шалгарсан байна. 


Хэнтий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв нь 2018-2019 оны хичээлийн жилд нийт 75 багш ажилтантай, 22 мэргэжлээр суралцаж буй 361 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.


Ирэх онд тус сургууль политехникийн коллеж болох зорилт тавиад байгаа юм. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ