АТГ дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-22 15:57:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-т энэ сарын 15-19-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгасан байна. Түүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж,  одоогоор 9 гомдол, мэдээлэл шалгагдаж байгааг мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 10 хэрэг хүлээн авсан бөгөөд 360 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор нийтдээ бол  341 хэрэг шалгагдаж байгаа гэж тус газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ