Сэтгүүлч Хашоггийг боомилсон байж магадгүй

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-22 09:29:33

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг боомилсны улмаас тэрбээр амиа алдсан байж магадгүй байгаа тухай телевивийн “ABC” суваг мэдээлсэн байна.


Тус улсын хэд хэдэн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Хашоггийг Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газраас гарахыг оролдож, тусламж дуудахыг завдах үед нь түүнийг боомилсон байна.   


Хожим нь түүний биеийг Истамбулд Саудын Арабчуудтай хамтран ажилладаг нэгэн этгээдэд өгчээ. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.


ABC” телевизийн мэдээлснээр, Хашоггийн үхэлтэй холбоотойгоор баривчлагдсан саатуулагдсан хүмүүсийн 15 нь  сэтгүүлч Хашоггитай зориуд консулын газар уулзахаар Саудын Арабаас Истамбул руу хүрэлцэн ирсэн хүмүүс байжээ. Түүнчлэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Саудын Арабын тагнуулын албаны хуучин хэд хэдэн удирдагчдыг одоогоор энэ хэргийн сэжигтэн гэж үзэхгүй байгаа аж.  


Саудын Арабын Ерөнхий Консулын газар үүссэн маргааны улмаас сэтгүүлч Хашогги амиа алдсан талаар тус улсын эрх баригчид өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн билээ. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын 18 хүнийг баривчлан саатуулсан бөгөөд угсаа залгамжлах хунтайжийн туслахуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.


Холбоотой мэдээ