“Ирээдүйн инженерүүд" тэмцээнд сурагчид нисэх, хөвөх загвараар оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-16 11:59:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор “Ирээдүйн инженерүүд-2018” тэмцээнийг Бат-Өлзий суманд зохион байгууллаа.

Тэмцээнд багш, сурагчид цаасан нисэх загвар, уран хөвөлтийн загвар болон олбог урлах загвараар өрсөлдөж, Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 4б ангийн сурагч н.Буянжаргал, Уянга сумын ерөнхий боловсролын II сургуулийн 8а ангийн сурагч н.Лувсанпунцаг, Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч н.Одгэрэл, Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш н.Баярсайхан, Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш н.Оюунчимэг нарын бүтээл төрөл тус бүртээ тэргүүн байрт шалгарав.

“Ирээдүйн инженерүүд-2018” тэмцээн нь сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, авьасыг тодруулах, инженерийн чиглэлээр суралцах хүүхдүүдийг  дэмжихэд чиглэжээ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ