Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ
                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга дээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа барилгын зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх, хана өрж тасалгаа гаргах, агааржуулалтын сувгийг өөрчлөн ашигласан зэрэг зөрчил гаргасан үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компанид НМХГ-аас мэдэгдэл хүргүүллээ.
                    
                         2746 дня