Нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамарч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж мэдээлэх ажлыг АТГ зохион байгуулж байна.
Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулснаа өнөөдөр зарлалаа.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм гэдгийг мөн онцлов. Орон нутгийн албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ-ын сайтаас сонирхоорой.

Ж.Батсайхан