Аюулгүй орчинд амьдрах, гамшгаас сэргийлэх сургуулилт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-26 12:48:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/ НОБГ-аас түймрийн улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, сургуулилт хийж эхлээд байна. Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргатай хийсэн гэрээний дагуу  “Ард иргэдээ аюулгүй орчинд амьдарцгаая, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлье” сарын аяны хүрээнд Онцгой байдлын хэлтсээс “Таван Богд Трейд” ХХК-д гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус байгууллагын автомашины гараж хэсэгт тактикийн сургууль зохион байгууллаа.

Цахилгаан хангамжийн хэт ачаалал, гэмтлийн улмаас гал түймэр гарч галын шатлага маш эрчимтэй тархан дэлгэрэх аюултай болсон нөхцөл байдал хүндэрсэн үед ажилтан албан хаагч бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өндрөөс нэрвэгдэгчийг аврах зэрэг цагийн байдлаар гал түймэр унтраах тактикийн сургуулийг хийж байна. Тактикийн дадлага сургуулийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга дэд хурандаа Н.Нямхорлоо, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар оролцов. Энэ  дадлага сургуульд “Таван Богд Трейд” ХХК-ын штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажилтан албан хаагч 270, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 92 албан хаагч, Улаан Загалмайн хорооноос 4 ажилтан, нийслэлийн Аврах анги 8 албан хаагч, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс 2 албан хаагч нийтдээ 376 албан хаагч  дадлага сургуулийн үйл ажиллагааг амжилттай оролцож байна гэж тус дүүргийн оцгой байдлын ажилтан Х.Алтанзагас мэдээллээ.

Ж.Батсайхан
Связанные новости