Хөвсгөл нууранд 4 иргэн осолдож амь насаа алдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” хэмээх газар Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 6 зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлагаар өчигдөр аймгийн ОБГ-ын ажилтнууд газар дээр нь ажиллав.
Мөсөнд цөмөрсөн автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, бусад дөрвөн иргэн нь осолдсон байдалтай олджээ. ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт 34 хүн, техник хэрэгсэлтэйгээ ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг хуурай эргээс 1300 метрийн зайд, нуурын 15 метрийн гүнээс гарган авсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Ж.Батсайхан