Хуулийн чиглэлээр сурч буй оюутнууд ур чадвараа сорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хуульчдын холбооноос их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн өнөөдөр эхэллээ.
Монголын Хуульчдын холбооны таван жилийн ойг угтан зохион байгуулж буй энэхүү тэмцээн хууль зүйн сургуулийн оюутнуудыг бодит хэрэг, маргаан дээр ажиллуулж, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах зэргээр мэргэжлийн дадал, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль болон "Их засаг", "Шихихутуг", "Отгонтэнгэр" их сургууль, "Улаанбаатар" зэоэг 11 сургуулийн 26 баг өрсөлдөж байна.
Уг тэмцээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болж байна.

Ч.Ариунболд