"Азийн сайд нарын бага хурал”-аар ажиллах сайн дурын идэвхтнийг бүртгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс Монгол Улсад зохион байгуулах тус хурлын бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааны зохион байгуулалтад дэмжмэг үзүүлэх зорилгоор сайн дурын идэвхтнээр ажиллах сонирхолтой, оюутан залуусыг бүртгэж байна. Сайн дурын идэвхтнээр ажиллах оюутан залуусын хувьд англи, орос, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, баг хамт олон болж ажиллах чадвартай 2-4 дүгээр дамжааны оюутнууд байх ерөнхий шалгууртай. Бүртгүүлэхийг хүссэн оюутан залуус Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн volunteers@redcross.mn хаягаар анкетаа ирүүлэхээс гадна "Мongolian Red Cross Society фейсбүүк" хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ж.Батсайхан