"Окна ТАСС" агентлагаас дайны жилүүдэд гаргаж байсан ухуулах, зурагт хуудсыг дэлгэн үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК-д) маргааш Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү үзэсгэлэнд "Окна ТАСС" агентлагийн дайны жилүүдэд гаргаж байсан ухуулах, зурагт хуудасны цувралууд дэлгэгдэхээс гадна Кукрыниксы нэрээр нийлсэн оросын алдарт шог зураачдын эх бүтээлүүдийг толилуулах аж.
Үзэсгэлэнгийн 30 гаруй үзмэрийг Улаанбаатар хотын "Арт галерей"-н эрхлэгч Ч.Энхжаргал өөрийн цуглуулгаас бүрдүүлжээ.Тэрээр ухуулах хуудсыг Монгол, Украин, Их Британи зэрэг орны иргэдээс авч байсан аж. Ухуулах хуудсаар дамжуулан Зөвлөлтийн дайчид, ард иргэдийг эх орныхоо төлөө тэмцэх зориг зүрхийг бадрааж өгч байсныг түүх мартаагүй. Уг үзэсгэлэнгтэй зэрэгцэн “Ялалтын баяр” сэдэвт моделийн үзэсгэлэн ч гарах юм байна. Үүнд Монгол Улсын цэргийн түүхийн бага оврын модель хийдэг сайн дурынхны гараар бүтээсэн Аугаа Эх орны дайны үеийн танк, хуягт техникийн угсармал моделиуд тавигдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн сурагчдын Ялалтын баярын 73 жилийн ойд зориулсан уран сайхны том хэмжээний тоглолт болно.
Үзэсгэлэн 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) өдөр бүр нээлттэй өнжинө.

Ж.Батсайхан