Генералууд Сүхбаатар, Чингисийн хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-27 11:37:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1944 онд цэргийн дээд цол "Генерал" цол бий болгон анхныхаар дайны талбарт гавьяа байгуулсан, цэргийн үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан, удирдах алба гүйцэтгэж буй 11 офицерт олгосон байдаг. 
Харин "Генералуудын өдөр"-тэй болсноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд энэ өдрийг ёслон тэмдэглэдэг болсон билээ. Монгол Улсын хэмжээнд Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдал, Тагнуул, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг. 
Энэ жилийн "Генералуудын өдөр"-ийг ШШГЕГ хариуцан зохион байгуулах бөгөөд нээлтийн арга хэмжээ энэ сарын 27-нд Сүхбаатар жанжин, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлэв.

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаатар талбайд генералуудыг хүлээн авч байлаа. Хамгийн отгон салбар болох ОБЕГ-ын генералууд содон харагдлаа. Тус салбараас  хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, Э.Цэрэндорж, Д.Лхагвасүрэн, Г.Махбариад,О.Отгонжаргал, П.Сүндэв, П.Даш,  Л.Гарамжил, О.Үржин,Т.Бадрал, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдэстнүүд төрөн гарчээ. Маргааш "Генералуудын өдөр"-ийн үндсэн арга хэмжээнүүд болох юм. 

Ж.Батсайхан
Связанные новости