Эхний долоон сард онцгой аюулт болон ахуйн ослоос 659 хүний амь насыг аварчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын мэдээлснээр, он гарсаар долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2715 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 120 хүн амь насаа алдан, 40 хүн гэмтэж бэртэж, 1412.9 мянган толгой мал хорогдон, 15,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл ослын тоо 7,7 хувиар буурсан бол хохирлын хэмжээ 25,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2482 дня