ХУУЛЬ
Туркийн элчин сайд Ахмет Язал Турк сургуулийн захирал Вэйсел Акчайн асуудлаар тайлбар өглөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзахдаа  “Турк улсад 2016 оны долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр оролдсон Фетуллах Гулен болон түүний удирддаг ФETO бүлэглэлийн террорист үйл ажиллагааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Эмпати сургуулиуд санхүүжүүлж байна. Тиймээс Эмпати сургуулиудыг, удирдлагуудыг нь Туркийн талд хүлээлгэн өгөх талаар сүүлийн үед болсон хоёр орны айлчлал, уулзалтуудаар байнга илэрхийлж байгаагаа хэлсэн" гээд Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан тухай мэдээлэл болон түүнтэй холбоотой хэргийн талаар албаны байр сууриа илэрхийлсэн байна.  
2498 дня