Онцгой байдлын дэд ахлагч Н.Баяржаргал улсын хошой аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-14 11:38:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн биеийн тамир спортын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Шри чинмойн марафон баг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Өөрийгөө Ялах“ 6-12-24 цагийн гүйлтийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Баяржаргал 18-34 насны залуучуудын ангилалд нэгдүгээр байр эзэллээ.

Тэрбээр 12 цагийн төрөлд оролцсон 80 гаруй тамирчдаас 95 км гүйсэн амжилтаараа тэргүүлж, улсын хошой аварга болжээ. Тус тэмцээнд 18-34, 35-49, 50-аас дээш гэсэн насны ангиллаар нийт 98 гүйгч оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости