Төмөр замын осолд орсон иргэдэд 300 мянган төгрөгийн нөхөн олговор өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-14 10:12:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 12-ны үүрээр Дорноговь аймгийн Айраг суманд болсон суудлын галт тэрэгний осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг  “Ган зам даатгал” ХХК олгосон байна.
Тусламжийг УБТЗ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн зорчигчдын жагсаалтыг үндэслэж олгох тул тус галт тэргэнд сууж явсан нийт зорчигчид өөрийн зорчих эрхийн тасалбар, иргэний үнэмлэх, албан үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс албан байгууллагынхаа тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хамт “Ган зам даатгал” ХХК-д хандаж даатгалын мөнгөө авах юм.
Иймээс Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 45/3, “Одод” цогцолбор-201 тоотод очих юм. Холбоо барих утас: (21) 242667, (21) 242668 И-мэйл: daatgal@gzd.mn 
Осол гарсан өдөр гэмтэл бэртэл авч, төв, орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст дээрх 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн тусламжийг газар дээр нь бэлнээр шуурхай олгоод байна. Үүнээс гадна, энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээ тооцон олгоно гэж тус компаниас мэдээлэв.

Ж.Батсайхан

Связанные новости