Бороо үргэлжлэн орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-аас үерээс болгоомжлох, гамшгийн байдалд орохоос сэргийлэх талаар байнга мэдээлж, сэрэмжлүүлж, зөвлөмж өгсөөр байна. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
2503 дня