Муудсан мах, хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, цахилгааны гэмтэлтэй утсыг хураажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-06 14:49:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Даншиг наадам – Хүрээ цам” наадамд хууль няналтынхан ажиллан үзлэг шалгалт хийсэн. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Хүй долоон худагт ажиллаж, 35 кг үхрийн татсан мах үнэр орж, муудсан байсныг газар дээр нь устгасан байна.
Мөн 247 мянган төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгал хийжээ. Хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай тоглоом ажиллуулж байсан 15 иргэний зөрчлийг арилгуулан, гэмтэлтэй цахилгааны утсыг хураасан байна. 


Ж.Батсайхан

Связанные новости