Цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг эвдсэн этгээдийг олж, нөхөн төлүүлнэ гэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх 120 мянгатын автобусны буудлын баруун талд энэ сарын эхээр нээсэн “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг эвдэн, сүйтгэжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнд 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбайтай байв. Ан амьтдын баримлыг бороо болон наранд өнгөө алддаггүй нийлэг пластик материалаар хийсэн байна. Гэвч баяр наадмын өдрүүдэд 5-6 амьтдын баримлыг эвдэлж бяцалсан байна.
2519 дня