Үерийн улмаас эвдэрсэн автозамуудыг засахад наад зах нь 1.3 тэрбум төгрөг шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 11-18-нд усархаг аадар бороо, мөндөр орсны улмаас хэд хэдэн аймаг, сумдад үер бууж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч, олон улсын болон улсын чанартай автозам эвдэрч, гэмтсэн байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, улсын хэмжээнд үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээ, түүнийг арилгах боломж нөхцлийн талаар хэлэлцлээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын энэ сарын 14-16-нд үргэлжлэн орсон борооны улмаас найман багийн 530 өрхийн 2512 хүн үерт өртсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын комиссоос яаралтай арга хэмжээ авч, 150 хүнийг аюулгүй газар татан гаргаж, 180 өрхийн 670 иргэнийг ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн дотуур байр, цэцэрлэгийн байранд байрлуулсан байна. Мөн 82 өрхийн, 177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд одоогоор 18 байгууллагын 618 хүн, 107 нэгж техниктэйгээр гамшгийн голомтод ажиллаж байгааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Мөн “Сүхбаатар аймгийн Онцгой комиссоос тус аймагт энэ сарын 16-нд орсон борооны улмаас сүйдсэн автозамын эвдрэл гэмтлийг засварлах, үерийн далан барих, гүүр, хоолойг шинэчлэх чиглэлд 990 сая төгрөгийн шийдвэрлэж өгөх хүсэлт ирүүлсэн. Энэ сарын 16-17-нд Төв аймгийн Зуунмод сумын 280 өрх, Борнуур сумын 70 айл, 10 аж ахуйн нэгж усанд автаж, “Шавартайн гүүр”-ийн тулуур баганад суулт үүсч, 0.5 км автозам эвдэрсэн байна” гэлээ.
Үерийн улмаас 13 аймгийн 29 байрлалд нийт 116 км автозамд эвдрэл, гэмтэл үүссэн бөгөөд олон улсын болон улсын чанартай автозамыг сэргээн засварлахад 1.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг ЗТХЯ-наас гаргажээ. Түүнчлэн уг хохирлын хэмжээ өсөх магадлалтай байгаа юм. Учир нь зарим аймагт уулнаас буух үерийн ус татраагүй, хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байна. Одоогийн байдлаар ЗТХЯ болон аймгуудын АЗЗА-ын компаниуд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үерийн ус татарсан, бороо зогссон газруудад сэргээн засварлах ажлыг хийж байгааг ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл дурьдлаа.
Мөн борооны улмаас Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын 300 метр зам шороонд дарагдсаны улмаас дөрвөн галт тэрэг түр саатсан байна. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс шуурхай арга хэмжээ авч, төмөр замыг цэвэрлэн хохирлыг арилгажээ.

Энэ сарын 16-18-нд Халх гол орчмоор 106 мм, Сэлэнгэ аймагт 95 мм, Булган аймагт 37-78 мм бороо орсон байна. 1 мм бороо нь 100 ам дөрвөлжин метр газарт 10 тонн ус буусантай тэнцдэг гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин танилцуулав. Мөн улсын хэмжээнд томоохон, гол мөрнүүдийн усны түвшин 10-65 см даван үерлэж байгааг дурьдсан юм. Мөн өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд баруун болон төвийн аймгууд, Улаанбаатар хот орчмоор их хэмжээний хур тунадас орох магадлалтай байгаа аж.
Улсын Онцгой комиссын хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ирэх сарын 01-нээс эхлэн бүгд ажилдаа орох хэрэгтэй. Бид эрдэнэт хүний амь насыг хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд мэдээллийн технологи маш сайн хөгжсөн. Тиймээс мэдээллийн технологийг ашиглан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдлэг мэдээлэл олгох, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь чухал. ЦУОШГ, ОБЕГ хамтран цаг агаарын мэдээллийг тогтмол авах гар утасны аппликейшн бүтээх чиглэлээр судалгаа явуулж, шаардлагатай төсөв, хөрөнгийг Засгийн газраар шийдвэрлүүлэх хэрэгтэй. Төрийн бүх байгууллагад сахилга, хариуцлагыг бэхжүүлж байж Монгол Улс хөгжинө. Улсын онцгой комиссын гишүүд ширээний ард хуралдаад суух биш аймгуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, өөрийн биеэр гамшгийн хор хөнөөлийг мэдрэх хэрэгтэй. Бороо хур ихтэй зун өнгөрвөл өвөл хүндрэх төлөвтэй байдаг. Тиймээс өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу сайтар хангах чиглэлд бүх яамд, аймаг, сумдын удирдлага анхаарах хэрэгтэй” гэлээ.
Ерөнхий сайдын зүгээс үерийн улмаас улсын чанартай автозамд учирсан хохирлыг арилгахад шаардагдах төсвийн тооцоог боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд, үерт өртөх магадлалтай буюу жалганд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт үүрэг болгов. Түүнчлэн иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригт үүрэг болголоо.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул энэ удаагийн хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргалж, холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал