Машин нь онхолдсон франц иргэдэд анхны тусламж үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан Франц улсын иргэн Л-ын "MAN1 /EYBYE-050 " дугаартай, тусгай тоноглогдсон автомашин өчигдөр замын хажуу руу унасан дуудлага Архангай аймгийн ОБГ-т ирсэн байна.
Уг осол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын орчимд гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын аврагчид замын хажуу руу унасан автомашиныг татан босгож, осолд өртсөн иргэдийг сумын эмнэлэгт хүргэн анхны тусламж үзүүлсэн байна.

Ж.Батсайхан