ЗЦА таван мотоцикль, гурван машинтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын цагдаагийн 97 жилийн ойг баярыг угтан Замын цагдаагийн албаны техник хэрэгсэл, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор тус албанд автомашин, мотоцикль өнөөдөр гардуулж өглөө.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Hyundai Accent” маркийн автомашин гурван ширхэг, “Ural” маркийн мотоцикль таван ширхгийг хүлээлгэн өгсөн байна.
Ж.Батсайхан