Иргэн Л.Баасанноров цагдаагийн байгууллагад завь бэлэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-20 11:48:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад цагдаагийн байгууллага үүссэн 97 жилийн ойн өдрүүдэд баяртай мэдээ сонсогдсоор байна. Иргэн Л.Баасанноров цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэжээ. Тэрбээр нийгмийн хариуцлагаа дээдлэн цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлж, иргэдийн амар тайван байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Л.Баасаноров “Урин дулааны цагт иргэд гол, усанд эндэх тохиолдлууд гарч байгаад санаа зовж, өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээсэн. Цагдаагийн алба хаагчид энэ завийг ашиглан голын голдрил дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэвэл тэдний осол гэмтэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр болно гэж бодсон” гэв.  Он гарсаар 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Иймд иргэд та бүхнийг бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Связанные новости