13 байгаль хамгаалагчид мотоцикль хүлээлгэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “Rally For Rangers Foundation” төрийн бус байгууллагаас Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчдад “YAMAHA” маркын бартаат замын мотоцикль хүлээлгэн өглөө.
“Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж Баян-Өлгий аймгийн Засаг даргын нэрэмжит Хүндэт тэмдгээр шагнажээ. Мөн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханыг аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнасан байна.
Ж.Батсайхан