Салхилж явахдаа сэрэмжтэй байхыг сануулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарснаас үүдэн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Дархан хотод энэ сарын 3-ны 22.00 цагийн орчимд салхилж явсан бүсгүйг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан явдал болжээ.
Бүсгүй овсгоо гарган гэмт этгээдүүдээс зугтаж, ойролцоох Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авчээ. Петровис компанийн хамгаалалтын ажилтнууд гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэргийг одоогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Тиймээс орой үдшийн цагаар салхилахдаа сэрэмжтэй байхыг сануулж байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня