Хэрлэн голд осолдсон залууг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-14 10:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 11-нд Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан залуучуудын уулзалтын үеэр тус аймгийн Дархан сумын харьяат, 17 настай С гэх залуу сураггүй алга болжээ. Тус аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” "Залуус хөгжлийн эхлэл" summer camp-2 зуны цугларалтын үйл ажиллагааг энэ сарын 11-нд Хэрлэн голын эрэгт зохион байгуулах үеэр уг залуу  иргэн усанд осолдсон байж болзошгүй байна.

18 сум, дөрвөн багийн 500 гаруй залууг үерийн хэмжээнд хүрсэн Хэрлэн голын эрэгт гурав хоног цугларалт зохион байгуулах үеэр голын усны түвшин эрс нэмэгдсэнийг ОБЕГ, УЦУОШГ-аас удаа дараа хэвлэл мэдэлээллийн хэрэгслээр ард иргэдэд анхааруулсаар байсан байна.

Наймдугаар сарын 9-ний өдөр ОБЕГ болон УЦУОШГ-аас д“Наймдугаар сарын 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Мөн Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол, Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын усны түвшин нэмэгдсэн тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна” гэжээ.  

 

Ж.Батсайхан

 

Связанные новости