Тосонцэнгэлээс ирж явсан автобус осолджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотыг чиглэн зорчиж байсан Хот хоорондын нийтийн тээврийн автобус өнөөдөр өглөө Төв аймгийн Галзуу ганцын худаг гэх газар замын хажуу руу онхолдсон осол гарав.
Ослын улмаас 5 хүн хөнгөн гэмтсэн бөгөөд тухайн хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гарган нийт зорчигчдыг үзүүлэхээр ГССҮТ-д хүргэжээ. Ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан